Аялал жуулчлалын багш, судлаачид
Эрдэнэт хоттой танилцах аялал хийлээ
“Хангайн бүсийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээ-онол практикийн хуралд оролцохоор Эрдэнэт хотыг зорьсон багш, судлаачид, хангайн бүсийн аймгийн нийт төлөөлөгчид “Зууны манлай бүтээн байгуулалт” уулын баяжуулах ЭРДЭНЭТ үйлдвэр, Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хоттой танилцах аялал хийлээ.
Хоттой танилцах аялал Эрдэнэт хотын хаалга болох ЭРДЭНЭТ хэмээх зэс бичээсний дэргэд хуралд оролцогчдыг монгол заншлаар Эрдэнэти

йн брэнд зэс аяганд дүүргэсэн сүүг, алд цэнхэр хадагтай өргөн барьж хүлээн авснаар эхэлсэн. Аялал цааш үргэлжилж Орхон аймгийн музей- Хангарьд спорт цогцолбор- Найрамдал толгой- МУИС-ОАССургууль- Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр- Эрдмин компани гэсэн маршрутаар явагдсан. Тухайн объект бүр дээр тусгай хөтөч, тайлбарлагчид тайлбар хийж байсан нь багш, судлаачид, хуралд оролцогчдод өндөр сэтгэгдэл үлдээсэн билээ.
Эрдэнэт хотын их бүтээн байгуулалт, хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдал, иргэдийн замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа, спортоор хичээллэж эрүүл мэнддээ анхаарч байгаа байдал зэрэг нь хуралд оролцогчдын алыг маш ихээр татаж таалагдаж байлаа.
"Эрдэнэтээр аялав /шууд хуулав/" цааш унших »